НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх онд эмийн чанар шалгадаг лабораторитой болно

Эмийн чанарын хяналтын лавлагаа лаборатори байгуулах бүтээн байгуулалтын ажил энэ оны 10-р сараас эхлээд байгаа юм. Барилга зураг төсөл нь нийт 884 м.кв талбай байхаар батлагдажэээ. Тус лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинэжилгээ хийж байгаа аж. Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх, эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button