Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Украин газар нутгаа өгвөл АНУ Донбасст чөлөөт эдийн засгийн бүс үүсгэх санал тавьсан

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагт /2025.12.11/ хэлэхдээ Украин Донбассаас цэргээ татвал тэрхүү газар нутагт чөлөөт эдийн засгийн бүс үүсгэж өгөхийг АНУ санал болгосон гэжээ. Украины тал шинэчилсэн энхийн төлөвлөгөөг АНУ-д танилцуулсан гэж Зеленский нэмж хэлсэн байна.

Хэлэлцээний хамгийн гол асуудал нь газар нутгийн эзэмшил гэдгийг тэр онцолжээ. Зеленский “Оросууд Донбасс бүсийг бүхэлд нь хяналтдаа авахыг хүсэж байгаа. Харин бид үүнийг нь мэдээж хүлээн авахгүй. Бид одоогийн шугам дээрээ зогсох нь зөв гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм. Газар нутгийн асуудал дээр зөвшилцөлд хүргэхийн тулд АНУ чөлөөт эдийн засгийн бүс үүсгэж өгөх санал тавьжээ. Тэрхүү бүсийг Украин цэргээ татсан газар нутагт байгуулна. ОХУ-ын тал Украин цэргээ татах Донбассын газар нутгийг зэвсэгт хүчингүй бүс хэмээн тодорхойлдог.

Чөлөөт эдийн засгийн бүс байгуулах нь хэлэлцээнд үүсээд буй саад тотгорыг арилгах ч гэсэн цаашдаа хэд хэдэн чухал асуудлуудыг гаргаж ирнэ гэж Зеленский хэлжээ. Тухайлбал чөлөөт эдийн засгийн бүсэд хэн хууль сахиулах вэ гэх мэт асуулт гарч ирнэ гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button