Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины хоёр боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгджээ

ОХУ баасан гарагт /2025.12.12/ Украины хоёр далайн боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгдөж гэмтэл учруулсан байна. Украины албан тушаалтан болон онгоныг эзэмшигч “Cenk Shipping” компани мэдэгдсэнээр хөлөг хоол хүнс тээвэрлэж явжээ. Турк бол НАТО-гийн гишүүн орон. Гэхдээ НАТО  гишүүн орны газар нутаг руу халдсан тохиолдолд хамтдаа хариу арга хэмжээ авна гэсэн дүрэмтэй.

Энэхүү халдлагын өмнөхөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьж боомт, эрчим хүчний дэд бүтэц рүү цохилт өгөхгүй байхаар тохиролцож гал зогсоох нь ашигтай байж магадгүй гэж хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Оросууд одоо үүсээд буй дипломат хэлэлцээний боломжийг чухалчлан авч үзэхгүй байгаагаас гадна Украин дахь энгийн аж амьдралыг устгах зорилготой дайнаа үргэлжлүүлнэ гэдгийг энэ халдлага харууллаа” хэмээсэн юм.

Сүүлийн үед Украин ОХУ-ын газрын тосны дэд бүтэц, тээвэрлэдэг танкер онгоцнуудад цохилт өгөх болсон. Үүний хариуд Москва Украиныг Хар тэнгисээр дамжих боломжгүй болгон тусгаарлана гэж сүрдүүлээд байгаа билээ. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх оронч монгол
Эх оронч монгол

Орос удахгүй мөхнө. Тэгвэл Монголд хамгийн сайн. Орос манай хаяанд нүүж ирснээс хойш хужаатай нийлж манайхыг маш их жижиглэн хэрчиж, хүчгүй сул дорой байлгах бүх муу үйлийг хийсэн. Орос мөхвөл хятад ганцаараа биднийг яаж ч чадахгүй. Хужаа нь биднийг дээрэлхэх хань хамсаатангүй болж байгаа юм.

Зочин
Зочин

Хятад оросгүй бол харин ч чөлөөтэй болж дайраад эзэлсэн ч хэн ч юу ч хэлэхгүй. Гэхдээ тэгэхгүй дарамт үзүүлээд хятадуудыг чөлөөтэй оруулдаг болгоно. Олнхи болсны дараа сонгууль явуулаад хятадын бүрэлдхүүнд нэгдье гэсэн саналыг олонхын саналаар дэмжээд л болоо. Харин хүчтэй орос байгаа цагт орос улсын эрх ашигт ч бас харшлах учир тэгүүлэхгүй. Чам шиг тэнэгүүд эсвэл хужаа суурьтай хүмүүс орос байгаагүй бол манай улс тусгаар улс болж чадахгүй байсан гэдгийг өнгөрсөн түүхээс харж чаддаггүй харахыг ч хүсдэггүй

Мөнхтуяа
Мөнхтуяа

Орос ч аргаа барж бна даа, хөөрхий

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Орос орон сүйрч байна.Орост одоо.хэн ч итгэхгүй.
Тусгаарлагдсан.Муу гийн ёр!?

Турк
Турк

Турк улс бөмбөгдүүлсэн тээврийн онгоцныхоо хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй.

Амар настан
Амар настан
Reply to  Турк

Чи бид хоёр шиг амьтанд ямар хамаа байна.Илүү үг хүзүү орооно.

Змапочин
Змапочин
Reply to  Турк

Чамд сда ямар хамаа байнаа

Зочин
Зочин

Турк өөрийн усан хил дотроо Оросын 2 танкерыг сөнөхөд хүргэсний хариуг авчдээ !

Холбоотой мэдээ

Back to top button