Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ газар нутгийн тал дээр буулт хийхгүй гэж мэдэгдлээ

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мягмар гарагт /2025.12.16/ хэлэхдээ эзэлсэн газар нутгийн тал дээр буулт хийхгүй гэжээ. Москва шаардлагаа өөрчлөлгүй Крым, Донецк, Луганск, Запорожье, Херсон зэрэг мужийг хяналтдаа байлгах сонирхолтой гэдгийг тэр онцолсон байна.

2014 онд ОХУ Крымийг цэргийн хүчээр хяналтдаа авсан. 2022 оны дайн эхэлснээс хойш Луганск мужийн ихэнхийг эзэлснээс өөрөөр бол Запорожье, Донецк, Херсонийг бүхэлд нь хяналтдаа аваагүй байгаа. Запорожье, Херсон мужийн хувьд ОХУ-ын хүчин мужийн нийслэлийг хүртэл эзлээгүй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Киев энхийн гэрээнд гарын үсэг зураад дараа нь хорлон сүйтгэж эхлэх бол Москва хүлээн авахгүй гэжээ. Песков мөн ямар нэгэн баримт нотолгоо гаргаж өгөлгүйгээр НАТО-гийн төлөөлөгчид Украины засгийн газарт нэвтэрч, ОХУ Украины дайныг дэгдэхэд хүргэсэн хэмээсэн байна. Тэрбээр мөн хэлэхдээ Зул сараар гал зогсоох санаачилгад ОХУ оролцохгүй гэжээ. Германы канцлер Фридрих Мерц даваа гарагт /2025.12.15/ хэлэхдээ ОХУ, Украин хоёр баярын үеэр гал зогсоож, цаашлаад энхийн хэлэлцээг явуулах суурь болгож болно хэмээсэн юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Өмхий иванууд авжийж салан тэгэхээр нь дэлхий нийтээрээ орос хүнийг улсыг байхгүй юм шиг байвал болоо бзд. Удахгүй задрөл явагдаж л тааран.

Зочин
Зочин

Ялж байгаа тал өөрөөр яах ч билээ. Түр зуурын гал зогсоож амсхийх зав өгөхгүй байх нь чухал

Зочин
Зочин

Тэгвэл тэгээд дайтаад байж дээ!

Иванушкаааа
Иванушкаааа

Өөрийн юм шиг чаажийшд тэнэг гөлөг чинь...

Зочин
Зочин

Ukrain shiruuhen baildhad yadiin

Зочин
Зочин

Өмхий путлер чинь яаж байгаа Гитлер вэ

Халзан
Халзан

Путин ч аргаа барж сууна даа. 2025 онд ард түмний жагсаалыг арай гэж дарсан. 2026 онд дийлэхгүй Путиний эзэнт гүрэн нуран унана даа. Тэр үед Казах Монголын дунд орших Алтайн улс тусгаар тогтнож бид гуравдагч хөрштэй хиллэх байх даа

Зочин
Зочин

FAHIST OROS HULMASUUD MUN CHANAR IIM BULGUU

Холбоотой мэдээ

Back to top button