Трамп долоон орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглоно
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп долоо орны иргэдийг улсад нь нэвтрэхийг хориглосон бичигт мягмар гарагт /2025.12.16/ гарын үсэг зурсан байна. Цагаан ордон мэдэгдэл хийхдээ “Үндэсний болон олон нийтийн аюулгүй байдалд заналхийллээс улсаа хамгаалахын тулд нэвтрэхийг хориглосон жагсаалтыг өргөжүүлсэн. Шалгалт, байцаалт болон мэдээлэл солилцох тал дээр илэрхий дутагдалтай орнуудыг энэ жагсаалтад нэмлээ” гэжээ.
Тодруулбал Трамп Буркина Фасо, Мали, Нигер, Өмнөд Судан, Сири, Лаос, Сиерра Леон болон Палестины захиргаанаас олгосон аяллын бичиг баримттай хүмүүсийг нэгдүгээр сарын 1-нээс АНУ руу нэвтрүүлэхгүй юм. Трамп арваннэгдүгээр сард Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай хэлэлцээ хийхдээ тус улсыг амжилтад хүргэхийн тулд чадах бүхнээ хийнэ хэмээсэн. Ийм амлалт өгсөн ч гэсэн Трамп Сирийг хоригт оруулав. Цагаан ордон мэдэгдэхдээ сиричүүд визний хугацаа хэтрүүлэх асуудал их гаргадаг тул тус улсыг хоригт нэмсэн хэмээсэн юм. Саяхан Сири улсад АНУ-ын хоёр цэрэг болон нэг орчуулагч халдлагад өртөн амь үрэгдсэн хэрэг гарсан. Үүний дараа Трамп маш ноцтой хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай ерөнхийлөгч Өмхий Хятадыг эх оронд минь нэвтрэхийг хориглоод өгөөсэй билээ.
OROS MONGOLIIN BUZARUUDIIG USA -N HILEER NEVTRUULEHIIG HORIGLOH HTEI BNA
Сири сэм авгад хүүрээ тараалгуулжээ яах гэж алсан юм албатуудыг нь алчихжээ лаларууд
r
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud