Машинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас ОХУ-ын генерал амь үрэгджээ
ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын армийн үйл ажиллагааны сургалтын газрын дарга, дэслэгч генерал Фанил Сарваров даваа гарагт /2025.12.22/ амь үрэгдсэн байна. Мөрдөн байцаагчид мэдэгдсэнээр тэр Москвагийн цагаар 06:55 минутад зогсоолоос гарж байхад машинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрчээ. Сарватов гэмтлээ даалгүй нас барсан байна. Мөрдөн байцаагчид Украины тусгай албаныхан уг халдлагын ард байж магадгүй гэж үзэж байгаа юм.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко хэлэхдээ мөрдөн байцаагчид нотлох баримт цуглуулж, гэрчүүдээс байцаалт авч, камеруудыг шүүж байгаа гэжээ. Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын цэргийн алба хаагчид болон бусад өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэн. Киевийн тагнуулын алба тэдгээр халдлагуудын хэд хэдийг нь үйлдсэн гэж мэдэгдсэн. Машинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах албан тушаалтан, ОХУ-ын цөмийн, биологийн болон химийн зэвсгээс хамгаалах албаны дарга амь үрэгдэж байсан.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үйлийн үр машин андуурахгүй.
Ukrain suid bolno biz
Ум мани бадмэ хум
Ура!