Гадаад мэдээДЭЛХИЙ
Венесуэль АНУ руу хоёр тэрбум ам.долларын үнэ хүрэх хэмжээний газрын тос экспортлох боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.01.06/ мэдэгдэл хийхдээ Венесуэль хоёр тэрбум ам.долларын үнэ хүрэх хэмжээний газрын тосыг АНУ руу экспортлох тохиролцоонд хүрсэн гэжээ. Энэхүү тохиролцоо нь Венесуэль БНХАУ руу экспортолдог газрын тосны хэмжээг бууруулах төлөвтэй байна.
Трамп Николас Мадурог барьсныхаа дараа Венесуэлийн засгийн газар хамтран ажиллахгүй бол дахиж цохилт өгөхөд бэлэн гэж сүрдүүлсэн. Венесуэль ийм тохиролцоонд хүрсэн нь нэмж цохилт амсахгүйн тулд Трампын шаардлагыг хүлээн авч буйг харууллаа. Венесуэлийг одоогийн байдлаар Дэд ерөнхийлөгч Делси Родригес удирдаж байгаа. АНУ-ын компаниуд Венесуэлийн газрын тосны салбарт бүрэн нэвтрэх эрх олгохыг Трамп түүнээс шаардсан билээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилал гэдэг нэртэй орчин үеийн фашизм