Европын холбоо Украиныг хурдан элсүүлж, хязгаарлагдмал гишүүнчлэл олгохыг авч үзэж байна
Европын холбоо дайныг дуусгах тохиролцоонд Украиныг хурдан элсүүлэх тухай оруулах боломжуудыг авч үзэж байна. Гэхдээ хурдан элсүүлэхдээ гишүүнчлэлийн хязгаарлагдмал эрх олгож, дараа нь шаардлага хангасан тохиолдолд бүрэн эрхтэй гишүүн болгох юм.
Украинчууд дайн дууссаны дараах аюулгүй байдлын баталгаа болгож Европын холбоонд элсэх хүсэлтэй билээ. Киев гишүүн болж эдийн засгийн тогтвортой байдалд хүрч, баруунтай нэгдэх замдаа явж байгаа гэдгээ мэдэх баталгаа Европоос хүсэж байгаа юм.
Европын холбоо, АНУ, Украин хамтарч хэлэлцэн үүсгэсэн 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд 2027 он гэхэд Украин Европын холбооны гишүүн болох хэмээн тусгаж өгчээ. Гэхдээ энэ цаг хугацаандаа багтааж гишүүнчлэлтэй болох нь бодит бус гэж Европын холбооны олон засгийн газар үзэж буй. Учир нь гишүүнчлэл авах процесс нь Европын холбооны хууль дүрэмд улсынхаа хуулийг нийцүүлсний эцэст олгодог, меритийн системтэй билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.