Гадаад мэдээДЭЛХИЙ

Дээд удирдагч руу нь халдвал дайн зарласан явдал болно гэж Иран анхаарууллаа

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян ням гарагт /2026.01.18/ мэдэгдэл хийхдээ Дээд удирдагч Аяатолла Али Хаменэй руу халдвал дайн зарлаж буй явдал болно гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хаменэйг хөнөөх эсвэл татан буулгахаар төлөвлөж байгаа гэж хүмүүс таамаглаж болсон.

Пезешкян мөн сүүлийн хоёр долоо хоногт Иранд явагдсан жагсаалд АНУ-д буруутай гэж хэлжээ. Тэрбээр “Ираны ард түмэнд бэрхшээл, саад тотгор тулгарч байгаа бол гол шалтгаануудын нэг нь АНУ-ын засгийн газар болон тэдний холбоотнуудын дайсагнал, хүнлэг бус хориг арга хэмжээ” гэсэн байна.

Трамп бямба гарагт /2026.01.17/ “Politico” сэтгүүлтэй ярилцлага хийхдээ Хаменэйгийн 40 гаруй жиллийн засаглалыг дуусгахыг уриалсан юм. Тэр Хаменэйг “Улс орноо зөв удирдаж, хүмүүсийг хөнөөхөө болих хэрэгтэй өвчинтэй хүн” гэж шүүмжилжээ. Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон жагсаал өрнөсөн. Тус жагсаалын үеэр таван мянган хүн амь үрэгдсэн гэж Ираны албан тушаалтсан мэдээлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button