Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамптай хэлэлцсэнийхээ дараа Зеленский газар нутгийн асуудал шийдвэрлэгдээгүй гэж мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай пүрэв гарагт /2026.01.22/ Дэлхийн эдийн засгийн чуулганы хажуугаар уулзсан байна. Зеленский хэлэхдээ Украинд аюулгүй байдлын баталгаа олгох нөхцөлийг эцэслэн шийдсэн боловч газар нутгийн эзэмшлийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа гэжээ.

Дайн дууссаны дараа эдийн засгийг сэргээх тухайд бараг тохиролцоонд хүрч байгаа гэж Зеленский нэмж хэлсэн байна. Трамп Зеленскийтэй хэлэлцсэн тухайдаа “Ерөнхийлөгч Зеленскийтэй хийсэн уулзалт сайн болсон гэж би бодож байна. Хэлэлцээ үргэлжилж байгаа” гэжээ. Сэтгүүлч түүнээс Путин хэлэх зүйл байгаа юу гэж асуухад “Энэ дайн дуусах хэрэгтэй” хэмээсэн байна.

Тэд уулзсаны дараа АНУ, ОХУ болон Украины төлөөлөгч нар анх удаа гурван талт уулзалт хийх болсон байна. Тэд өнөөдөр /2026.01.23/ болон маргааш /2026.01.24/ АНЭУ-ийн нийслэл Абу Дабид хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. АНУ-ын Украины асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф пүрэв гарагт Дэлхийн эдийн засгийн чуулган дээр энх тайвны тохиролцоонд хүрэхэд сайн ахиц гарч байгаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button