Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын тэргүүн хатагтай асан авлигын хэргээр 20 сар хорих ял сонслоо

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи авлигын хэргээр нэг жил найман сар хоригдох ял сонслоо. Шүүх түүнийг Мүүний шашны сүмээс тансаг бэлэг авсан хэрэгт буруутай гэж үзжээ. Прокурор Мин Жун Ки түүнд 15 жил хорих ял оноохыг шүүхэд санал болгоод байсан юм. Гэхдээ Сөүлийн төв дүүргийн шүүх Ким Кён Хиг хувьцааны үнэ өөрчлөх гэсэн хэрэгт оролцсон, улс төрийн санхүүжилтийн хуулийг зөрчсөн гэх хоёр зүйл ангид буруугүй хэмээн үзэж хамаагүй зөөлөн ял оноожээ.

Юн Сок Ёл саяхан шүүхээс таван жил хорих ял сонссон. Түүний эсрэг өөр хэд хэдэн эрүүгийн хэрэг үүссэн байгаа билээ. Прокурорууд түүнд цэргийн онц байдал зарлан, бослого үүсгэсэн хэрэгт нь цаазаар авах ял оноохыг шүүхэд санал болгосон. Өмнө нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай байсан хос хамтдаа хоригдох ял сонссон тохиолдол гарч байгаагүй.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хачин хүүхэд шиг царайтай юмаа

Зочин
Зочин

Юун жоохон хүүхэд шиг царайтай юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button