Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчууд хямдралтай эм авах боломжтой "TrumpRx" сайтыг Трамп танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “TrumpRx.gov сайтыг танилцуулжээ. Энэхүү сайт нь хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр эм авах боломжийг олгох зорилготой. Уг сайт АНУ-д эмийн үнийг бууруулах гэсэн Трампын амлалтын гол хэсэг болох юм.

Сайтыг танилцуулах арга хэмжээ Цагаан ордонд болж, "Medicare & Medicaid Services" төвийн захирал доктор Мехмет Оз болон Үндэсний дизайн студийн захирал, "Airbnb"-ийг хамтран үүсгэн байгуулагч Жо Геббиа гэх мэт хүмүүс оролцжээ. Трамп сайтыг танилцуулахдаа "Хүмүүс маш их мөнгө хэмнэж, эрүүл саруул байх болно" гэж хэлсэн юм.

Дэлхийн хамгийн том 16 эмийн үйлдвэрлэгч Трампын засаг захиргаатай гэрээ байгуулжээ. Тэд АНУ-ын гаалийн татвараас чөлөөлөгдөж оронд нь америкчуудад эмийн хямдралтай үнээр худалдах болсон байна. Гэрээний дагуу эмийн компаниуд АНУ-ын засгийн газрын "Medicaid" хөтөлбөрт багтсан эм эмийн хэрэгслийн үнийг бууруулах юм. Мөн “TrumpRx” сайтаар дамжуулан бэлэн мөнгөөр эм авч буй хэрэглэгчдэд хямдралтай үнээр үйлчилнэ.

Гэрээ хийсэн компаниуд "Eli Lilly" болон "Novo Nordisk" багаж байгаа юм. Тус хоёр компани дэлхий дахинд хэрэглэж буй GLP-1 төрлийн жин хасах эмийн үнийг эрс бууруулахаар тохиролцжээ. АНУ-ын засгийн газар мэдээлэхдээ энэхүү гэрээний үр дүнд америкчууд сард эм эмийн хэрэгсэлд зарцуулдаг мөнгө 149-350 ам.доллароор буурах аж.

"Novo Nordisk" компанийн АНУ дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Крис Перни "Бид Хүнс, эмийн хяналтын газраас баталсан, найдвартай эмийг хүмүүс худалдан авахад илүү хялбар болгож байна. Мөн эмийн олон төрлийн, тохиромжтой сонголтуудыг нэмэгдүүлсээр байна" гэж хэлжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ "TrumpRx сайт нээгдсэнээр өвчтөнүүд Оземпик болон Вегови  эмүүдийг, тэр дундаа шинээр зөвшөөрөгдсөн капсултай Веговиг хямдралтай үнээр авах боломж нэмэгдэнэ" гэсэн юм.

"STAT News"-ийн мэдээлснээр тус сайтыг "GoodRx" нэртэй эмийн хөнгөлөлтийн компани ажиллуулах аж. Тэдний мэдээлснээр “TrumpRx” нь эмийг шууд зарахгүй бөгөөд харин өвчтөнүүдийг эм худалдаж авах боломжтой бусад сайтууд руу холбож өгөх байдлаар үйл ажиллагаа явуулна.

Гэхдээ хэрэглэгчид яг хэдий хэмжээний мөнгө нь одоогоор тодорхойгүй байна. “TrumpRx” сайт нь даатгалгүйгээр эм авах хүсэлтэй хүмүүст зориулагдсан тул ихэнх худалдан авалт нь өвчтөний даатгалын хөнгөлөлтөд тооцогдохгүй гэсэн үг.

Эрүүл мэндийн бодлогын "KFF" байгууллагын мэргэжилтэн Жульетта Кубански "Даатгалтай хүмүүст энэ нь хэр ашигтай вэ гэдэг асуулт гарч ирж байна. Зарим тохиолдолд эмүүд хүмүүс бэлэн мөнгөөр төлөх боломжгүй өндөр үнэтэй хэвээр байж магадгүй" гэжээ.

Америкчууд бусад хөгжингүй орнуудын иргэдтэй харьцуулахад гурав дахин өндөр үнээр эм авдаг байна. Тиймээс Трамп эм үйлдвэрлэгчдийг үнэ төлбөрийг бусад орны түвшинд хүртэл бууруулахыг шаардаж, шахалт үзүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америкийг нохойн орон болгож байна даа энэ зөнөг фашист

Зочин
Зочин

ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Холбоотой мэдээ

Back to top button