НИЙГЭМНийгэм мэдээ
Монголын “The Huns” баг өнөөдөр Номхон далайн аваргуудтай тоглоно

"PGL Bucharest 2026 тэмцээнд" Ази тивийг төлөөлөн оролцох багийг тодруулах Зүүн Азийн бүсийн шалгаруулалтын финалын тоглолтод Монголын “The Huns”, баг БНХАУ-ын “Rare Atom” багийг буулган авч Зүүн Азийн бүсээс шалгарсан. Тэгвэл “The Huns” баг өнөөдөр Баруун Ази болон Номхон далайн бүсийн аварга багуудтай тойргоор өрсөлдөх юм.
Тэд эхний тоглолт 10:00 цагаас “The Huns” болон Номхон далайн бүсэд аваргалсан “THUNDERdOWNUNDER” багуудын тоглолтоор эхлэх хуваарьтай байна. Тус тойргийн тоглолтод хоёр хожил байгуулсан баг "PGL Bucharest 2026" тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох эрх авах учиртай. “The Mongolz” багийн хувьд энэхүү тэмцээнд урилгаар оролцож байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.