77 дахь удаагийн "Странджа" Олон Улсын тэмцээнд оролцсон манай боксчид гурван хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, ОУХМ М.Намуун мөнгөн медалийн төлөө Бразилын тамирчин, отгон Дэлхийн Аварга Rebecca Santos-той тулалдан шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялагдал хүлээж тэмцээнээ хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн юм.
Мөн спортын мастер Э.Номундарь мөнгөн медалийн төлөө Украйны тамирчин 2018 оны Дэлхийн аваргын Мөнгөн медальт Okhota Hanna-тaй тулалдан шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдаж хүрэл медаль хүртлээ. Харин ОУХМ Х. Билгүүнсайхан АНУ-ын залуу од 32 дараалсан ялалт байгуулаад байгаа Lorenzo Patricio-той тулалдаж шүүгчдийн хуваагдсан саналаар ялагдаж, хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.
Б.АЗЖАРГАЛ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.