Гэмт хэрэг
Арилжааны банкны нягтлан бодогч хууль бусаар 200 мянган ам.доллар хувьдаа завшжээ
Нягтлан бодогч мэргэжилтэй иргэн Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажилладаг арилжааны банкнаас 200 мянган ам.доллар хулгайлж, хувьдаа завшжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нягтлан бодогч Э нь бэлэн мөнгө хадгалах сэйфийг хууль бусаар онгойлгож 200 мянган ам.доллар хулгайлан авч нөхрийнхөө хэрэглээний зээлийг төлөхөөр хувьдаа ашигласан нь тогтоогдсон байна.
Хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Э-д холбогдох ял шийтгэл оногдуулсан байна. Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул албан байгууллага, ААН-үүд дотоод хяналтаа сайжруулж, сэжигтэй тохиолдлыг цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг санууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Банкныхан аймаар хулгайч нар. Манай хадам дүү гэж хүүр банктайгаа нийлээд манай байрыг зараад идчихсэн. Банкны ажилтанд олгодог хөнгөлттэй зээл гэгчийг зогсоохгүй бол банкинд ажилладаг хамаатан садангууд чинь залилан хийж таныг хохиролд оруулна шүү.
Зочин
ХААН банкны 3 хүн манайд дайрж орж ирээд айлган сүрдүүлж, элдвээр хэлж амаар дарамталж, одоо чи ажлаасаа халагдсан юм чинь байраа хураалга гэж сүрдүүлж, зээлээр авсан авсан байрны төлбөрөө төлөөд 1 сая гаруйхан төгрөг үлдсэн байсныг минь далимдуулж булааж авч намайг орох оронгүй болгож гудманд гаргасан даа. ХААН банк бол хулгайч луйварчид үүрлэсэн газар шүү, би маш гомдолтой явдаг, одоо хүртэл байрны подволд амьдраад явж байна.
Тэгэх үндэслэл байхгүй, төлбөрөө төлөөд явж байсан л бол. Цагдаа шүүхэд өг
Omg. Карма гэж байдаг шүү. Тэрнийгээ хүртэнэ ш дээ гэмтнүүд.