Гэмт хэрэг

Хамт олонтойгоо зугаалж явахдаа ажлынхаа хүнтэй маргалдаж, хөнөөсөн хэрэг гарчээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт хамт олноороо зугаалж явахдаа архидан согтуурч, ажлынхаа хүнийг хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс болсон процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Хэргийг тодруулбал, |2025.09.27-2025.09.28|-ныг шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах амралтын газар гарсан байна. Тухайн үед хэрэгт холбогдсон этгээдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогчтой маргалдан, түлхэж унаган толгой тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгч этгээд шүүхэд “...Тухайн үед талийгаач гэнэт гарч ирээд хүн зодож байсан, би “яагаад нэгийгээ ингэсэн юм бэ” гэхэд “чи юу гээд байгаа юм” гэсэн. Энэ асуудлаас болоод муудалцсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш их харамсаж байна, хохирогчийн талаас уучлалт гуйж байна” хэмээн мэдүүлсэн байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Хохирогч миний том хүү байсан, миний хүү амьдралыг минь авч явдаг байсан. Би зүрхний болон хэрх өвчтэй, миний хүүг энэ байгууллага сургалтаар авч явсан. Орой нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан, маргааш нь амиа алдсан гэдгийг надад мэдэгдсэн. Гомдолтой байна" гэжээ.

Шүүхээс уг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар шүүгдэгчид найман жил хорих ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

монголчуудын архидах зугаалах хэтрээд байгаа ш тээ

Орк нь бна
Орк нь бна

Өнөөгийн Монголын нийгэм ийм л болсон шүү! Нэг л их сайхан ажил хийсэн улс..
Яг ярьвал бөөн өвчний үүр, зугаалга болон аливаа нэг юманд нь явахгүй оролцохгүй гэсэн нэгнээ буллидаж, өөрийг нь ажлаас нь гарах гарцгүй болгодог!! Бараг бүх байгууллагын нийтлэг төрх..

Одод
Одод

Архидах зугаалахаас өөр ажилгүй

Зочин
Зочин

ХАРАМСАЛТАЙ ЮМ ДАХИЖ ИЙМ ЗҮЙЛ БИТГИЙ БОЛООСОЙ

Ard
Ard

Хоорондоо эвтэй л байвал! одоо архи руу буруу өгөөд дэмий л дээ амруу нь хүчээр цутгасан биш!

Ard
Ard

Хүлээцтэй л байхгүй бол! ингээд нэг нь шоронд нөгөө нь шороонд гэдэг л болж дээ

Зочин
Зочин

Хүний зан авир муудсан зөвхөн "би" гэх өвчтэй болсон, бурууг өөгшүүлдэг хууль цаазтай улс нийгэмд ийм хэрэг нэмэгдэх нь тодорхой л доо

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Тэтгэгч
Тэтгэгч

Муу янханаас болж архидаад аллага үйлдэнэ аялаж цугаалхын цаад мөн чанар бол архидан янхандах

Эрүүл монгол
Эрүүл монгол

Өлсгөлөн дайн дажин зовлон үзээгүй ажил хийж сураагүй хаан хатан зантай ирваануудын шоу цэнгээн зугаалга архидалт авгай хүүхэн завхайрал нь дуусахгүй юм аа

Эрүүл монгол
Эрүүл монгол

Цус ойртсон архичин ирваанууд алалцаад дуусвал таарна

Холбоотой мэдээ

Back to top button