Нийгэм мэдээ
1913 оны энэ өдөр монголын сэхээтнүүд "Шинэ толь бичиг" анхны хэвлэлийг гаргаж байв

1913 оны энэ өдөр нийслэл хүрээнд “Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” уриатайгаар монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” анхны хэвлэлийг гаргажээ.
Ингэхдээ 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 орчим хувь хэвлүүлэн төрийн байгуулагуудад тараадаг байсан аж. Орчин цагийн сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонин бичиг нь тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ард олны нийгмийн өөрчлөлтөд уриалан дуудагч болж байв. Ийн монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.
2025 оны статистикаар өдөр тутмын 5 сонин, 45 радио, 111 телевизийн суваг, 186 мэдээллийн мэдээллийн цахим хуудас үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо бий.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн эрхлэн гаргаж байсан!!