Улс төрийн мэдээ

ГХЯ: Монгол Улсыг визний барьцаа нэмэгдүүлсэн жагсаалтаас гаргахад хамтарна

АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан.

Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзав. Уулзалтын эхэнд монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.

Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Их гүрнүүдэд мэргэжлийн дипломатуудаа элчин сайдаар томилдоггүйн үр дагавар гарч эхэлж байна. Ингэх гээд байсан юм. Нэг далдганасан аялагчийг АНУ дахь элчингээр арын хаалгаар томилоод биз дээ.

Зочин
Зочин

Занданшатар Трампын Энхтайвны зөвлөлд орж гарын үсэг зураад сүйд болоод байсан, ийм л шан хүртэнэ

Back to top button