Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.415 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11684, орон нутагт 2726 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 22-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 20 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5244 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3522, 5-9 насны 1844 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хот аймаг хооронд золбин нохой шиг ххэсүүчлэн явдаг байдлыг таслан зогсоохгүй бол халдварт өвчин буурахгүй. Ялангуяа тэр зориуд вакцин хийлгэхгүй хүний эрх гэж хуцаж эсэргүүцээд байгаа хөдөөний бичиг үсэггүй золбин пиздануудыг хотоос хөөж зайлуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button