Ховор амьтны жагсаалтад буй 9 тул загасыг тээвэрлэсэн гурван этгээдийг илрүүлжээ

Ховор амьтны жагсаалтад багтсан тул загасыг хууль бусаар барьж, тээвэрлэсэн этгээдүүдэд шүүхээс торгууль ногдуулж, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх шийдвэр гарчээ.
Тодруулбал, Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй есөн ширхэг тул загасыг хууль бусаар тээвэрлэж явсан гурван этгээдийг илрүүлж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Уг хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д заасны дагуу тус бүрийг зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж, экологи, эдийн засагт учруулсан 67.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн уг хэрэгт ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тул загасыг ингэж хядаж болохгүй лаларуудаа энэ тул загас чинь цэнгэг усны индикатор шүү энэ тул загас болбоос гол усныхаа эко систeмийг зохицуулж,сул дорой зэвэг хадран зэрэг загасыг иддэг.Мөн зуны түнэр харанхуй шөнө усны хар хулганаар хооллодог юм хөөрхийс хааяа гэнэдээд воблёр авах тохиолдол бий.Алнуудаа тулыг бүү хороо хайрлая хамгаалья
заа дааа алаа
Энэ өлөн байдлаа засмаар юмаа загасанд дуртай нөхдүүд ээ. Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй юмс гэж хорвоо eртөнцөд их байгаа ш дээ. Зоосны нүхээр юм болгоныг битгий харж байгаарай. Амьтан, загас ургамал ч бас л бүгд амьд байх, амьдрах ургах дуртай л байгаа ш дээ.