УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шуурхай: Маргаашийн ЗГ-ын хуралдаанаар "Туулын хурдны зам"-ыг зогсоох талаар хэлэлцэхгүй

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. "Засгийн газрын хуралдаанаар Нийслэлд хэрэгжих том төслүүдийг царцаах шийдвэр гаргах гэж байгаа. Тодруулбал, 2.3 их наядын өртгөөр бүтэх Туулын хурдны замын төслийг зогсооно" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Туулын хурдны замыг зогсоох тухай танилцуулга, санал Засгийн газрын хуралдаанаар орохгүй. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн хариу арга хэмжээний санал, хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах зэрэг асуудлууд танилцуулагдана" гэх хариултыг өглөө.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хошин шог юмаа юуун туулын хурдны зам бэээ хаанаас хаа хүрэх хурдны зам бээээ баянзүрхийн товчооноос хуучин 22н товчоо хүртэл цагт 160 км хурдална гэнэээ эрүүлүүүүү зөвхөн энэ хэдэн км замд хурдалхын төлөө тэр их мөнгийг зарна гэнэээээ тэгээд хотын түгжрэл багасна гэнэээээ ха ха ха ард түмнийг өөрсөд шигэээ мал гэж боддог юм боловуу тэгээд ч манайхан хурдны байтугаа зүгээр зам таьж чадахгүй 5 жил ард түмнийг зовоон тависан дарханы зам одоо захаасаа эвдэрч эхлээд байна зүгээр байгаарай малнуудаа битгий ингэж ард түмний хөрөнгийг шаах гэж чичирцгээ удахгүй хариу нь ирнэ шүүүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чамаас л дор ухаантай байв гэж

нар
нар

Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл шууд явах машин нь өдөрт хэд байхын бол, тэднээс хэдэн төгрөг олох юм, хөрөнгө оруулалтаа хэдэн жилд нөхөх юм бол, тооцоо байна уу. Бодитоор замын түгжрэл буурах уу гээд.

Зочин
Зочин

Er n Tuuliin burgasiig hyadval uyer usnii ayul nuurlene shu yalanguya river garenaas rapid hurtel !!!!! Huuchin yagaad 2 ch tom uyeriin hamgaalaltiin dalan bsin be bodoh heregtei shu Zandanshatar dargaa!!!! Erdemtediin tootsoo,sudalgaa mash chuhal shu !!!!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эрдэмтэд нь тооцоод судлаад зүгээр гээд байхад хэдэн малан бомбоо авгайчууд л орилоод байх ч билээ

Эдийн засагч
Эдийн засагч

Өнөөдөр яриад байгаа залуучуудын зөв юм биш үү. Эргэлзээтэй олон асуудал байна. Эн тэргүүнд байгаль орчин: Ажил эхлэнгүүтээ Туулын бургасыг хядаж байна. Түр зам тавина гэж байгаа, түүнийг голын далан дотор л тавихаас өөр аргагүй болно. Замын трас дийлэнхдээ далангийн дотуур явах болтой юм. Мөн гүүрэн байгууламжийн суурь ч гэсэн маш их газар шорооны ажил хийнэ. Энэ бүхэнд бургас хядна, голын урсац, усны нөхөн тэжээл, усны аюулгүй байдал ихээхэн сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм биш үү. Жишээ нь Зайсангийн гүүрийн хаагуур нь зам явах вэ. Энэ хэсэгт голын гольдролоос өөр зай алга. Усны газрын дарга ярьсан шүү дээ. Усны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй гэж. Үнийн хувьд ч асар үнэтэй байна. Нэг км зам 76 тэрбум төгрөг, бусад улс, жишээ нь Хятад ийм замыг ямар өртгөөр тавьдаг юм бол. Дарханы 230 км замаас 4 дахин өндөр үнээр 32 км зам тавина гэж байгаа. Зураг төсөлд нь аль хэдийн 1/4 буюу 500-д тэрбумыг үрсэн гээ биздээ. Санхүүжилт ч эргэлзээтэй. Хотын төсвөөр хийнэ гэж байгаа, бүрдэхгүй бол яах вэ. Гүйцэтгэгч бас эргэлзээтэй гэж байгаа. Ер нь нээрээ мөнгө идэх луйвар бол яана вэ. Ийм нарийн түвэгтэй инженерийн шийдэл, байгалийн төвөгтэй нөхцөл, барилга, дэд бүтцийн шахуу орчинд битгий хэл хов хоосон газар, зүгээр далан босгоод, асфалтаар хучих Дарханы замыг хэдэн жил болгож, хичнээн хүн эд хөрөнгө, амь насаараа хохирч, байгаль орчин сүйрлээ!!! Ер нь ажил нь ч дуусдаггүй, Туул гол, түүний орчины бургас ч байдаггүй, хэдэн жил улаан шороо боссон тамын газар болгож магадгүй юм шүү. Эртхэн зураг байгаа дээр нь болиулсан нь дээр юм биш үү. Өөр шийдэл хайлдаа. Хотын хойгуур уулын энгэрээр явуулал даа. Хэдэн айлын хашаа л чөлөөлнө биз. Нээрээ МАН-ынхан цээжний бангаар ажил хийдэг нь ч үнэн шүү. Сүүлийн 10-д жил боловсролгүй, мэдлэггүй, ажил амьдралын туршлагагүй хэдэн залуучуудыг засаг, төрийн толгойд гаргаж тайламжтай сайхан 10-д жилийг алдлаа. Өмнө нь зам бариад дундаас нь иддэг байсан бол одоо ТЭЗҮ хийгээд мөнгө иддэг болж. Одоо бүр амь нас, байгаль эх, Хатан Туулаар минь тоглох нээ

Холбоотой мэдээ

Back to top button