Нацү башёг тэргүүлж буй Озэки Киришим Б.Лхагвасүрэн гэж хэн бэ

Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё үргэлжилж байна. Хаврын башёд дөрвөн даваатай тэргүүлэгчдийн эгнээд явж Киришима Б.Лхагвасүрэнгийн танилцуулгыг хүргэж байна. Тэрбээр 1996 оны дөрөвдүгээр сарын 24-д Дорнод аймагт төржээ. 17 насандаа Улаанбаатарт ирсэн тэрээр анх үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг байв. Улмаар 2014 онд урилгаар Мичинокү дэвжээнд сүмогоор хичээллэхээр арлын орныг зорьсон түүхтэй.
Б.Лхагвасүрэн тухайн үед 180 см өндөр, 70 кг жинтэй байсан ба урилгаар Японд очсон бусад хөвгүүдээсээ илт илүү байсан гэдэг. 2025 оны байдлаар тэрээр 186 см өндөр, 146 кг жинтэй байна. Түүний хувьд мэргэжлийн тамирчин болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан бөгөөд 2019 оноос ёкозүна Какүрюү М.Анандын хамт Мичинокү дэвжээнд барилдаж эхэлсэн аж. М.Ананд аварга одоо тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

Дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ 11 даваа, 4 унаатай амжилтыг үзүүлж “Fighting Spirit” буюу тулаанч бөхийн шагналыг хүртсэн билээ. 2022 оны долоодугаар сараас хойш комүсүби цолтой барилдаж 2023 оны нэгдүгээр сард 11-4 амжилтыг дахин үзүүлснээр “Technique Prize” шагналыг хүртсэн тэрээр гуравдугаар сараас нь сэкивакэ цолтой барилдаж эхэлсэн юм. Сэкивакэ цолтойгоор барилдсан ердөө хоёр тэмцээний дараа озэки цолд хүрсэн тэрээр Монголын зургаа дахь озэки болсон төдийгүй Technique Prize шагналыг гурван тэмцээн дараалан хүртлээ.
Түүнийг тавдугаар сарын 31-ний Сүмогийн холбооны хурлаар озэки цолд албан ёсоор батламжилсан бөгөөд Нагоя башёгоос эхлэн дэвжээний нэрээ Киришима хэмээн өөрчилж байна. Энэ нь дэвжээний мастер озэки Киришимагийн нэрийг өвлөн авч буй хэрэг аж. Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотод 2023 оны 11-р сарын 26-нд болж озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ. Ийнхүү өдгөө 27 настай түүний хувьд энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр Хацү башёд үзүүрлэж, Харү башёд түрүүлсэн байна.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юмаа
Teneg ym bichdeg durak be too bodoj sur 1996 onii zaluu odoo 27-toi baihuu 5 sariin 31 boloogvi baigaa shvv
хайран сайт, хуучин мэдээ ашиглахдаа засч байл даа, дугаар удирдагч гэж байдаггүй юм уу
Түрүүлнэ шүү дүү
3 жилийн өмнөх мэдээ байна
Сайн хүүд баяр хүргэе илүү их амжилт хүсэе
1996 онд төрсөн бол яахаараа 30 настай байдаг билээ? Эрүүлдээ бичиж байгаач
Өөрөө тоонд аяку юм аа