НИЙГЭМНийгэм мэдээ

Хэсэг хугацаанд завсарласан "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Д.Сумъяа оролцжээ

Хэсэг хугацаанд завсарлаад байсан "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээлд дахин хүрч эхлэх нь. Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлаг судлалын Шинжлэх ухааны доктор Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн асан П.Анужин нар ажилласан байна. Нэлээдгүй урт хугацаанд завсарлага авсан тус нэвтрүүлгийн эхний хүндэт зочноор МУГТ Доржсүрэнгийн Сумъяа урилгаар оржээ.

Тэрбээр Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн, Монгол улсын эмэгтэй жүдоч. Тэрээр жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга. Түүнд 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их гоё нэвтрүүлэг шүү Жанцанноров бид хоёрын нэвтрүүлэг хөтөлдөг гэж юу ч байдаг юм.Анужин иржээ Баатар энэ хоёр ахин бөгс бөөрөөрөө залгалдахаар болчихов уу? Яасан ч үйлтэй хоёр толгой юм ингэж хоёрын хооронд алцагналдаж байхаар нэг гэртээ орооч намайг цайллагандаа уриарай

ЛХАГВАСҮРЭН
ЛХАГВАСҮРЭН

Аль ТВ- гээр гарах вэ

Back to top button