“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлт өнөөдөр Дархан-Уул аймагт болов. Төслийн эхний шат Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжих бөгөөд баг тус бүр 100 га-д ногоон тэжээл тариалах аж.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал болон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч сумдын Засаг дарга нарт батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас төсөл хэрэгжих сумдад гурван төрлийн тэжээлийн таримлын үрийг олгов. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, Судан өвсний үр 870 кг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрт 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгосон байна.
“Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, малын чанарыг сайжруулан, малчдын хоршоо, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжинэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.
Монгол Улс 1626 багтай бөгөөд үүнээс аймаг, сумын төвийн багуудыг хасаж тооцоход ногоон тэжээл тариалах шаардлагатай 1071 баг байгаа юм. Харин улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112,265 га талбай бүртгэгдсэн нь “Нутагтаа эзэн-100:1000” төслийг хэрэгжүүлэх бааз суурь болох юм.
Нутагтаа эзэн төслийн гараа болж энэ жил 1000 баг тус бүрд 100 мянган га-д ногоон тэжээл тариална.
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их зөв бодит үр дүн гарахаар ажил байна.
Нутагтаа эзэн байхын тулд хамгийн түрүүнд хятадуудаар газар нутагаа ухуулахгүй байх ёстой. Аймаг сумын зарим удирдлага, иргэд хэдхэн бохир юаны төлөө хятадуудад зуучилж газраа төнхүүлж, галт зэвсэгээр ан гөрөө хийхэд нь газарчилж, хятадтай гэр бүл болж, тэр ч бүү хэл хятадын туг далбааг нутагтаа хийсгэж, ханз үсэгтэй хаяг хадуулж, хятадын төрийн дууг дуулж байгаа нь эх орноосоо урвасан хэрэг мөн гэдгийг ойлго. ЗГ- с энэ талаар хатуу чиглэл өгөх ёстой.