Н.Учралын Засгийн газар ганхсантай холбоотой Ерөнхийлөгч сайд нарыг дуудаж уулзаж байгаа юу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын зарим сайд нарыг өрөөндөө дуудаж уулзаж буй талаар Эдийн засгийн байнгын хорооны хурлын эхэнд Б.Заяабал хэлэв.
Юуны учир Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлөгч гэнэт дуудаж уулзах болов
Цэргийн амь эрсэдсэнтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг хариуцлага хүлээж, албан ажлаа өгөх ёстой гэх шаардлагыг Ардчилсан намаас Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлсэн. Шаардлага хүргэгдээд хоёр долоо хоног өнгөрсөн ч хариу ирээгүй учир дараагийн арга хэмжээ буюу Ерөнхий сайдыг огцруулах акц эхлүүлж байгаагаа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өчигдөр мэдээлсэн.
Н.Учралын Засгийн газар байгуулагдаад яг 71 хоног өнгөрч байгаа бөгөөд хаврын чуулганд багтаж буюу наадмын өмнө огцорч болохуйц нөхцөл үүссэнд Ерөнхийлөгч хөдөлж эхлэв бололтой.
Ардчилсан нам яг нэг жилийн хугацаанд гурав дахь Засгийн газраа огцруулах акцаа өрнүүлж байна.
Жилийн өмнө |2025.06.03| 4.4 жил Ерөнхий сайдын албыг хашсан Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Өнгөн талдаа залуусын "огцрох амархан" жагсаалын нөлөө их харагдах авч цаад талдаа "MCS"-ийн мөнгө, хүч нөлөөлсөн. АН-ын роль ч жин дарсан.
Хоёр сар гаруйхы өмнө |2026.03.28| 9 сар Засгийн газрын тэргүүнээр ажилласан Г.Занданшатар огцорсон. Түүнийг огцруулах хөдөлгөөн томилогдоод дөрвөн сар болсны дараахан буюу өнгөрсөн 10 сард өрнөж, ҮХЦ-ээр Үндсэн хууль зөрчсөн санал хураалт гэх шийдвэр гаргуулснаар тэсэж үлдсэн. Энэ нүргээнээр тус хурлыг удирдсан Х.Булгантуяа "яллагдагч" болон хоцорсон. Мөн л Г.Занданшатарыг огцруулах ажиллагаанд АН өндөр нөлөөлтэй байв.
Одоо Н.Учрал. Түүний Засгийн газар бүрдээд яг 70 хоног өнгөрч байна. Сөрөг хүчнээс хоёр долоо хоногийн өмнө цэрэг нас барсан агуулгаар Д.Батлут сайдаа огцруул. Үгүй бол Н.Учралыг огцруулах хүртэл акц өрнүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Н.Учрал Д.Батлутаа хамгаалж, АН-д хариу өгөөгүй аж. Улмаар Н.Учралыг огцруулах акцаа эхлүүлэхээр болсон тухайгаа мэдэгдэв. Ингэхдээ "Энэ Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой боллоо. Эдийн засгийн үзүүлэлт, татвар, иргэдийн амьдрал дээрдэхгүй нь. Та нарт ямар төсөл, төлөвлөгөө танилцуулсан бэ. Та нар байтугай бид нар анзаарсангүй. Тэгэхээр ирэх хоёр жил Монголд ямар нэгэн өсөлт хөгжил, хийх ажил байхгүй нь гэдэг тодорхой болов" хэмээсэн юм.
Нэг. Хөшигний ард Н.Учралыг огцруулах гарын үсгийг О.Цогтгэрэлийн албан бланк дээр л зурж, акцаа өрнүүлнэ гэх хатуу байр суурь батжив
Энэ тухай О.Цогтгэрэл "Хэрэв Ерөнхий сайдаас хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана" гэв. Тэгэхээр Н.Учралыг огцруулах акцаа өөрөө удирдах нь, О.Цогтгэрэл.
Хоёр. Н.Учралыг огцруулах гарын үсэг 32-оор зогсохгүй, 64-т хүрэх үндэслэл
"Акц төдий зүйл биш. Энэ асуудал дан ганц АН-ын 2 гарын үсэг бус цаашид 64 гарын үсэг цуглуулах шаардлагатай нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй" гээд О.Цогтгэрэл хэлээдхэв. Ингэж хэлсний учир нь дараах хуулийн заалтаар тайлбарлагдана.
Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" хэмээн заасан байдаг.
Нэг үгээр хэлбэл, 126 гишүүнтэй парламентын дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүний гарын үсэг цуглаж, огцруулах саналаа албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногт шийднэ. Дийлэнх нь дэмжвэл огцруулах тогтоол баталсанд тооцогдоно.
Дэмжиж гарын үсэг зурах гишүүдийн тоог 64-т хүргэнэ хэмээсэн нь О.Цогтгэрэл Н.Учралыг огцруулах саналыг хэлэлцэхээс өмнө дийлэнх олонхынхоо хүчтэй, санал унах вий гэх айдасгүй "тоглолт" хийх боломж гэж харсан хэрэг.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хариуцсан салбарт нь асуудал гарчихаад байхад өөрөө сайн дураараа уучалт гуйгаад огцорчих сэтгэлгүй, Засгийн газраа татаж унагаах гэж байдаг яасан хөлдүү сайд вэ?
Эдийн засаг нь элгээрээ хэвтээд байхад тимон учрал огцороо
Засгийн газрын ажлыг зүгээр хийлгэхгүй яах гээд л бөгснийхөө суудлын араас хөөцөлдөөд байдгийм бэ. Тийм л хүнлэг энэрэнгүй жудагтай юм бол АН-ынхан өөрсдөө олигтой юм хийгээч.. Худлаа хов хутгаж дуулиан тарихаас цаашгүй