ЦЕГ-аас “ХУУР” хөгжмийн наадмын үеэр гол, усны орчимд хяналт, эргүүлийг нэмэгдүүлнэ гэв
Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд ХУУР” хөгжмийн фестиваль Монгол Шилтгээнд болно. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Энэ жилийн хувьд голын эрэг дагуу морьт эргүүлийг түлхүү ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн энэ сард олон нийтийг хамарсан арга хэмжээ олноор зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор гол, усны ойролцоо хяналт, эргүүлийг нэмэгдүүлэн ажиллуулна. Тухайлбал, зургаадугаар сарын 26-27-нд “ХУУР” хөгжмийн фестиваль Монгол Шилтгээнд болно. Тус байршил нь гол, усанд ойрхон учраас тухайн өдрүүдэд цагдаагийн эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлж, хаалт, хашлага байршуулахаар төлөвлөөд байна.
Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд ойртохгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн, наадмын өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Учир нь зөвхөн гол, ус гэлтгүй гуу жалга, тогтоол усанд хүүхэд унаж бэртэх эрсдэл өндөр байдаг тул анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна” гэлээ.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.