НИЙГЭМНийгэм мэдээ

Даншиг наадам-Хүрээ цам энэ сарын 27, 28-нд болох тов гарчээ

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-н буюу ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт товлогджээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Даншиг наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Аюулгүй байдалд анхаарал хандуулна. Эрсдэлтэй асуудал үүсэж байгаа нь шүлхий. SАТ1 шүлхийн тархалт Төв аймгийн Эрдэнэ суманд ирсэн байна. Нийслэлийн мал аж ахуй эрхлэх бүсэд байгаа 317,000 орчим малыг вакцинд хамруулахгүй бол шүлхий тарчихвал хорио цээрийн дэглэм тогтоох болно. Даншиг наадмын үеэр хүнсний аюулгүй байдал, мах бэлтгэлтэй холбоотой ажлыг анхаарах хэрэгтэйг холбогдох албаныханд үүрэг болгож байна" гэв.

Хүй долоон худагт болдог Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөрт хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, цам харайх ёслол, лам нарын тэмцээн зэрэг багтдаг билээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ёоо найр наадмаа болич ээ

Back to top button