УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Найдалаа: Оргил ачааллын үед эрчим хүчийг хязгаарлахгүйн тулд батарей хуримтлуур барих ажлыг эхлүүлнэ

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Засгийн газрын зүгээс эрчим хүч нь эдийн засгийн хөгжлийн суурь гэж үзэн ач холбогдол өгч, өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар барьж буй Сэлэнгийн 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг цаг алдалгүй ашиглалтад оруулахад анхаарч байна. Мөн БНХАУ-аас эрчим хүч импортлох “Зэс-Оюу” цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулах, оргил ачааллын үед иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг хязгаарлахгүйн тулд батарей хуримтлуур барих зэрэг ажлыг хийнэ. Эрчим хүчний үнэ, тарифыг нэмэхээс илүүтэйгээр өртгийг бууруулах чиглэлд бид ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, цаашдаа эрчим хүчний экспортыг хөгжүүлэн, бүс нутгаа хангах хэмжээний үйлдвэрлэл бий болгох боломжтой салбар бол эрчим хүч гэж үзэж байгаа. Таван аймагт нээлттэй сонгон шалгаруулалтаар батарей хуримтлуур барина.

Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх өртгийг хамгийн багадаа гурван хувиар бууруулах үүрэг өгсөн. Засаглалыг сайжруулах, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны оновчлолыг хийх, эрчим хүчний системийг ухаалаг, цахим болгоход анхаарч ажиллана. Мөн дулааны тоолуурыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Монгол Улсад дулааны тоолуургүй учраас хэдий хэмжээгээр хэрэглэж байгаагаа мэддэггүй тул үүнийг тооцох, улмаар хэмнэх нь чухал” гэсэн мэдээлэл өглөө.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button