НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: Өнөөдөр элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ
Өнөөдөр буюу зургаадугаар 25-ны пүрэв гарагт болох үйл явдлын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Энэ өдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж буй.
- 09:00 цагт: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлж байна.
- 09:30 цагт: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байранд болно.
- 10:00 цагт: УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хүрээнд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
- 10:00 цагт: Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.
- 10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” 4 дэх өдрөө үргэлжилнэ.
- 11:00 цагт: “FIBA 3x3 Women series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
- 11:00 цагт: Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар судалгааны дүгнэлт танилцуулах хурал ХЭҮК-ын байранд болно.
- 11:00 цагт: Монгол Улс дотооддоо хоёр дахь бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийн систем, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол “Блю Скай” зочид буудлын “Топаз” танхимд болно.
- 11:00 цагт: 2026 оны Элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр хэвлэлийн хурал зохион байгуулна.
- 11:30 цагт: Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.
Үзэсгэлэн:
- Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
- Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.
- Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
- Говьсүмбэр: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болно.
- Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
- Өвөрхангай: Олон улсын хэт бартаат замын авто спортын “РФС Монголия” уралдаан эхэлнэ.
- Сэлэнгэ: Шаамар сумын Охинды 2-р багийн нутаг дэвсгэр “Орхон гол”-ын эрэгт Урсгал уснаас эрэн хайх аврах ажиллагааны сургалт, дадлага өнөөдөр дуусна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.