НИЙГЭМНийгэм мэдээ
Баянхонгор аймагт ЭЕШ-т өгч буй сурагчдын ар гэрт цалинтай чөлөө олгоно
Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар элсэлтийн шалгалт өгч буй сурагчдын эцэг эх, асран хамгаалагч болон дэмжигч нарт цалинтай чөлөө олгох чиглэлийг сумын харьяа байгууллагуудын удирдлагуудад хүргүүлсэн байна.
Тодруулбал, элсэлтийн шалгалт өгч буй сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт шалгалтын өдөр цалинтай чөлөө олгож, дэмжлэг үзүүлэн ажиллахыг сумын харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад ч мөн адил уриалга хүргүүлжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.