УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Б.Пүрэвдагвын Хотын даргаар томилогдсон нэг сардаа Нийслэлд хийсэн томилгоонууд

Нөөцийн махны хомсдолын гол буруутнаар Х.Нямбаатар нэрлэгдэж, залруулах даалгавар Б.Пүрэвдагвад оногдсон. Өдгөө Хотын даргаар томилогдоод яг нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд асуудал шийдвэрлэх гэхээс илүүтэйгээр амлалтууд өгч, мөн дараах 11 томилгоог хийж амжжээ.

Нэг. Сонгуульт ажлаар мэргэшсэн Ү.Ганболдыг НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов. Мэргэшсэн хэмээсний учир нь, Ү.Ганболд 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, орон сонгуульд сонгуулийн холбогдолтой албан тушаал хашиж иржээ. Тэр дундаа 2020, 2024 оны сонгуульд нийслэлийг "базжээ".

Тухайлбал, 2024 оны сонгуулиар Нийслэлийн сонгуулийн хороог удирдсан. Энэ үед тэрбээр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байв. Өдгөө ийн тамгын газрын даргаар татагдаж байгаа нь энэ.

Хоёр. Б.Жаргалсайханыг Нийслэлийн II орлогчоор томилов.

Г.Жаргалсайхан нь Х.Нямбаатарыг хотын дарга байх үед БЗД-ийн Засаг даргын ажлаа орхиж, нийслэл рүү татагдсан ч төд удалгүй "буцаагдсан" байдаг. Түүнийг Э.Бат-Амгалангийн хүн гэдгийг улс төрийн хүрээнд андахгүй.

Гурав. Хотын ерөнхий менежер Г.Батзоригийг чөлөөлж, түүний оронд ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр дэвшүүлэв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Дөрөв. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Эрдэнэбаярыг томилжээ.

Ү.Амарбат бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Намын дотоод хагарал тартагтаа тулж, түүнийг ажлаа өгч шалгуулахуйц нөхцөл байдал үүсэхэд Ү.Амарбат төрийн албаа өгч, өмгөөлөгчөөр нь ажилласан. Энэ бол өнгөрсөн намрын үйл явдал. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангаас ангид болох хугацаа өнгөрөөгүй гэсэн үг.

Тав. УИХ-ын Тамгын газрын дэд дарга асан Ү.Амарбатыг хуулийн зөвлөхөөрөө томилов. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Зургаа. Э.Бат-Амгалангийн зөвлөх И.Баттөгс БЗД-ийн Засаг даргаар томилогдов.

Өнгөрсөн хугацаанд дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж, түүний улс төрийн хамаг ажлыг хамжилцаж ирсэн итгэлт хүн нь. Тиймдээ ч яам толгойлоход нь зөвлөхөөр дэвшсэн байдаг.

Эргэн сануулбал, тавдугаар сарын 20-нд БЗД-ийн намын хорооноос И.Баттөгсийн нэрийг ИТХ-д бодлогоор оруулж ирэн танилцуулсан. Улмаар дүүргийн ИТХ-ын хуралд оролцсон 40 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Эндээс БЗД-т Э.Бат-Амгалангийн нөлөө, намын дотоод хайрцаглалт тодорхой харагдаж байгаа юм.

Дээрх томилгоонуудаас гадна НИТХ-ын таван төлөөлөгчийг мега төслүүдийг удирдах зохицуулагчаар томилсон. Тухайлбал,

  • А.Амартүвшин |Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч|
  • Н.Мандуул |Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч|
  • Л.Ариунтуяа |Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч|
  • Г.Батзориг |Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч|
  • Б.Сэмжидмаа |Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч|
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Томилгоо, найр наадмаас өөр ажил алга уу. Таминь ээ

Холбоотой мэдээ

Back to top button