Г.Дамдиннямын авторлаж, алх цохиход бэлэн болгосон Ашигт малтмалын тухай хууль
Засгийн газрын малгайн дор АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын авторласан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганаар эцэслэн батална. Товчхондоо, сөрөг хүчин болоод УИХ-ын цөөнгүй гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан уг хуулийн төслийг хоёр сар орчим олон нийтийн анхаарлаас холдуулж мартагнуулаад, намрын чуулган эхэлмэгц санал хурааж, алх цохиход бэлэн болгосон гэсэн үг.
УИХ, Засгийн газар хавсарч хаврын чуулганы наана хуулийн машин хэрхэн ажилладгийг тод томруун харуулсан. Уг машин руу яаралтай горимоор зүтгүүлсэн хуулийн төслүүдийн нэг нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл.
Уг хуулийн төслийг өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ байнгын хороодоор хэлэлцэж, УИХ-ын эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрэхэд хоёр хоног л зарцуулсан. Үндсэндээ, хонож өнжих шахам тус хуулийг хэлэлцэж, хэлэлцэх асуудлын жагсаалтаар ногоон гэрлээр “чихэж” явсаар хаврын чуулган хаахтай зэрэгцэн эцсийн хэлэлцүүлгийг хийж амжсан.
Угтаа эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд холбогдох эрх зүйн орчноо тун хэрсүү бүрдүүлэх ёстой. Гэвч Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд нь шуурганд хөөгдсөн мэт санд мэнд хууль батлуулахаар зүтгэв.
Ингэтлээ яарч, сандран баяр наадамтай давхцан батлуулахаар зүтгэхийн цаана хэний ямар эрх ашиг байгаа вэ гэдэг асуудал нийгэмд хэдийн хөндөгдөж эхэлсэн. Хуулийн төсөлд тусгаад буй Монгол Улсын нийтлэг эрх ашгийн эсрэг байж болзошгүй гэх агуулга заалтуудыг тодруулъя.
Тухайлбал,
Зэсийн АМНАТ-ыг бууруулах агуулга хэдэнтээ яригдсан. Сүүлд эдийн засгийн байнгын хорооны хурлаар 2029 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зэсийн АМНАТ-ыг хөндөхгүй байх санал гаргаж дэмжигдсэн. Гэвч уг санал энгийн горимын явж буй хуулийн төсөл дээр ажлын хэсгээгс гаргаагүй саналыг байнгын хороон дээр санал, хурааж дэмжин дэг зөрсөн гэх асуудал дагуулаад буй.
Үүний цаадах хамгийн чухал агуулга нь зэсийн үнэ түүхэнд дээд хэмжээндээ хүрээд буй энэ үед татвараа нэмж, улс орны эдийн засагтаа ашиг нэмэх бус эсрэгээр үйлдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа зэрэг улстөрчид мэдэгдээд буй.
Харин АН-ын зүгээс Оюутолгойн зээлийн хүүг бууруулхх хэлэлцээртэй давхцуулан зүтгүүлсэн ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт нь ОНТРЭ-гийн хэлцлийн урьдач нөхцөлийг бүрдүүлж, Рио Тинтод бууль хийсэн үйлдэл байж болзошгүй гэж хардаж байгаа юм.
Тодруулбал, сөрөг хүчнийхэн "Рио Тинто компанийн гаргасан мэдээлэлд Оюу Толгойн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, энэ онд ногдол ашиг хүртэх тухай Засгийн газрын хэлээд буй асуудлыг огт дурдаагүй. Эсрэгээрээ ОНТРЭ компанийн эзэмшиж байгаа лицензийн асуудлаар тодорхой ойлголцолд хүрсэн тул энэ төслийг урагшлуулахаар болсон гэх ноцтой агуулга байна" гэж мэдэгдсэн.
Мөн УИХ-ын гишүүд, олон нийтийн зүгээс Засгийн газраас баяр наадмаар халхавчлан нэн яаралтайгаар зүтгүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд унагахыг уриалсан ч олонх дэмжсэн. Одоо хууль батлагдахад ганцхан шат үлдсэн. Нэмээд олон нийтийн анхаарлаас ийн холдуулчихаад буй. Өөрөөр хэлбэл, гарцаагүй батлах араанд шилжүүлчихээд байна.
Д.ЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хуулийг ингэж яаран сандран явуулж байгаа нь өөрөө эргэлзээ төрүүлж байна Ил тод хэлэлцэж олон нийтийн саналыг авах ёстой байсан
Уул уурхайн хууль бол хэдхэн хүний биш нийт улсын ирээдүйтэй холбоотой асуудал Шийдвэр бүр нь нээлттэй байх ёстой
Ergelzee ih l torj bn Ard tumen medehgui shahuu l ungurluu
Yagaad iim tom huuliig iim hurdan yavуулdag yum bol Ard irged medeh erhtei shuu
Iim huuliig naadmiin uyeer yaraltai yavuulna gedeg l hamgiin tom asuult
Huuli bol yarch hiideg ajil bish olon talaas ni yarij shiiddeg asuudal
Ашигт малтмалын тухай хуульд хийх өөрчлөлт бүр улс орны эдийн засагт урт хугацааны нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй
Ymar ch bsan il tod baidal dutuu sanagdaj bn
Ийм чухал асуудлыг олон нийт ойлгож амжаагүй байхад эцэслэх гэж байгаа нь зөв харагдахгүй байна
Ard irgediin sanaliig sonsdog bol iim ih margaan garahgui bsn bh
Хууль батлах үйл явц өөрөө итгэл төрүүлэхүйц байх ёстой
Naadmiin uyeer yavuulsan ni sanamsargui davhtsal gej itgeh hund bn
Улсын эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой болохоос аль нэг компанийн биш
Huuli batalah gej baigaa bol tailbaraa sain hiih heregtei
Ийм асуудал дээр олон талын байр суурийг сонсож байж шийдвэр гаргах нь зөв
Yrunhiiduu ih l yaruu sandruu ajillasan yum shig haragdaj bn
Монол улсад гадны ямар нэг Дайсангасан улс орон байхгүй зөвхөн МАН, Дамбийням мэтийн юмнууд Улс орон Ард иргэдийнхээ эсрэг Дайсагнасан бодлого явуулж Удс орноо хорлож байгаам
Энэ муу морин толгойт их өдөөд байгаа шүү
зэсийн үнэ түүхэнд дээд хэмжээндээ хүрээд буй энэ үед татвараа нэмж, улс орны эдийн засагтаа ашиг нэмэх бус эсрэгээр үйлдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа зэрэг улстөрчид мэдэгдээд буй.............браво
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus