НИЙГЭМНийгэм мэдээ

"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

Үзэсгэлэн:

  •  МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар  сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 
  • "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

  • Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.
  • Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • БНСУ-ын Пусан хотод 7 дугаар сарын 29-ныг хүртэл ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга болно.
  • Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button