Гадаад

БНСУ-аас авах 50 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийт хэрэглээний 20-33 хувийг хангана

Шатахууны хомсдол үүсээд буй энэ үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д ажиллаж байгаа билээ. Тэрбээр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хэлэлцээр хийж дотоодын түлшний зах зээлд нэмэлт эх үүсвэр бий болгохоор тохиролцсон байна.

Энэ хэлэлцээгээр Сөүл сар бүр Монголд 50 мянган тонн өндөр чанартай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ нь 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ-92 бензин, 20 мянган тонн дизель түлш бөгөөд Монгол Улсын нийт сарын хэрэглээний 20-33 хувийг хангах аж.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button