Б.Батцэцэг: Газрын тосны үйлдвэрийг цаашид үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн өдрүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэр, нефтийн бүтээгдэхүүний агуулах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажилтай танилцсан мөрөөр гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.
Нэг. Дорноговь аймгийн Алтан ширээ суман дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг цаашид үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлнэ
Ерөнхий 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр газрын тосны үйлдвэрт ажиллах үеэрээ 14 чиглэл бүхий үүрэг даалгаврыг холбогдох сайд нар, байгууллагуудад өгсөн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цаашид энэ төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж, үйл ажиллагааг нь жигд авч явах талаар АҮЭБ-ийн сайдад өгсөн. Дараагийн хуралдаанаар шийдвэр гарах хүлээлттэй байна.
Мөн Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий үйлдвэр тул бүтээн байгууллатын талбай, үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа. Хүний нөөцийн хүртээмж, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг орхигдуулахгүйгээр төлөвлөгөө гаргаж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө. 2028 онд ашиглалтад үйлдвэр ашиглалтад ороход ажиллах хүний нөөц нь бэлтгэгдсэн байх ёстой.
Оролцогч тал олонтой нь төсөл гацах мнэг шалтган болж буй. Тиймээс төслийн хэрэгжилтийн явцыг Ерөнхий сайд сар бүр сонож, холбогдох шийдвэрийг гаргаад явна.
Хоёр. Шатахууны агуулах барих төсөл хэрэгжүүлж буй ААН-үүдийг дунд шатны зөвшөөрөл, чирэгдлээс чөлөөлөх чиглэл өглөө
Засгийн газрын үйл ажиллагаан мөрийн хөтөлөрт газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулах савын хүртээмжийг нэмэгдүүлэх ажил тусгагдсан. Энэ хүрээнд 21 ААН-ийн 26 төсөлд нийт 365 тэрбум төгрөгт хөнгөлөлттэй зээл олгосон. Одоогоор 18 ААН-ийн 22 төсөл зээлээ аваад, 171,4 мянган тонны багтаамжтай агуулах барихаар ажиллаж байна. Ингэснээр манай улс 23 өдрийн нөөцийг агуулөх боломж бүрдэнэ.
Төсөл хэрэгжиж эхэлснээс дуусах хугацаанд дунд шатанд төсөл хэрэгжүүлэгч нарт эрх бүхий төрийн байгууллагаас авах зөвшөөрөл, албан бичгийг эс үйлдэхгүй гаргахгүй, түргэн шуурхай шийдвэрлэх чиглэл өгч байгаа. Санхүүжилтэд удаашрал үүсгэхгүй байх, бэлэн болсон агуулахыг УОК хүлээж авахыг шуурайлахыг холбогдох сайд нарт өгсөн.
Гурав. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахуулан байгууллаа
Замын хөдөлгөөний тухай хуульд заасны дагуу салбар дундын уялдааг хангах байнгын ажиллагаатай орон тооны бус зөвлөл ажиллаж, УИХ-д тайлагнах үүрэгтэй байдаг. 2025 онд энэ зөвлөл татан буугдсан.
Сүүлийн таван жилийн судалгааг харвал 100 мянган хүн тутамд ногдох авто тээюрийн осол, ослын улмаас нас барсан иргэдийн тоо өссөөр байгаа. МООД төслийн Б.Болд нэг дэд даргаар нь ажиллана.
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.