Ц.Сандаг-Очир: Шатахууны асуудалтай байгаа ч COP 17-гийн бүх арга хэмжээ хуваарийн дагуу болно

COP17 буюу НҮБ-ын цөлжилттэй тэмцэх Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо эхлэхэд тав хоног үлдээд байна. Хурлын бэлтгэл ажлын талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Хэдийгээр бензин шатахууны асуудалтай байгаа ч хурлын бүх арга хэмжээ төлөвлөсөн хуваарийн дагуу болно. Засгийн газар, ажил хариуцсан яамд бүх талаар бэлтгэл хангасан. Одоогоор онгоцны түлш тасалдсан, нислэг хойшилсон асуудал гараагүй" гэв.
Тэрбээр,
Хурлын бэлтгэл ажил 95 хувьтай байна. Үндсэндээ жижиг тохижилт, цэвэрлэгээ, сургалтын ажлууд үлдсэн. 7800 оролцогч хуралд оролцохоо албан ёсоор бүртгүүллээ. Хурлын үйл ажиллагаанд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөг гаргасан. Хувийн хэвшлүүдээс 20 орчим тэрбумын хандив цугларсан. Хурлын үеэр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж, тодорхой үр дүнгүүд гарна. Иймд бид гаргасан зардлаа хурлын үеэр 100 хувь эргэн нөхнө гэж харж байгаа.
Түүнчлэн 30 гаруй жилийн хугацааны өгөгдөлд суурилж хийсэн Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэн гарсан. Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж эхэлсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ судалгааны дүн нь цаашид хот хөгжлийн төлөвлөлт, төсвийн хуваарилалт зэрэг төрийн бодлогын суурь болох учиртай. Эрт арга хэмжээ авах тусам цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.