Я.Содбаатарын жишгийг О.Амгаланбаатар давтаж, Үндэсний их баяр наадмаа олон улсын эрдэмтдэд гуйвуулж үзүүлнэ
Ардчилсан намд өнгөрөгч хавар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн жигүүр албан ёсоор байгуулагдсан. Тэд өөрсдийгөө "Ардчилсан сэргэлтийн холбоо" хэмээн зарласан юм. Уг холбоонд Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан нар багтдаг.
Эдгээр гишүүний холбоо Хархоринд О.Амгаланбаатарын нэг эрийн гурван наадам хийх мөрөөдлийг биелүүлэхээр болжээ. Тэд нэг эрийн гурван наадмаа Дэлхийн монголч эрдэмтдийн чуулганы гишүүд Хархоринд очих үеэр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Гэхдээ шуудхан "Нэг эрийн гурван наадам" гэж нэрлэлгүй, "Монголын уламжлалт тэмцээн" хэмээн нэрийдсэн аж.
Уг тэмцээнд Монгол Улс дахь цэрэгжилтийн байгууллагууд аравтын системд орох байдлаар нийт 16 баг оролцоно гэж О.Амгаланбаатар гишүүн ярьсан байна. Өөрөөр хэлбэл, О.Амгаланбаатар гишүүний санаачлах наадамд эгэл хар хүн оролцохгүй, тусгай хүчнийхнийг баг болгон өрсөлдүүлэхээр бэлтгэж байгаа болж таарав.
Саяхан МАН-ын генсек Я.Содбаатар Хархорин сумын наадамд очоод "Би энд УИХ-ын чуулган хуралдуулна" гэж зарласан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ хэзээ чуулахыг МАН-ын генсек Я.Содбаатар зарласан буруу жишгийн тунхаг Хархоринд замхраагүй байна. Гэтэл дахин Үндсэний их баяр наадмын жишгийг олон улсын эрдэмтдэдөөр нэг талаас нь эвдэж харуулах наадам зарлагджээ.
Ингэхдээ 20-50 сая хүртлэх төгрөгөөр бай шагнал тарааж, тэр зардлыг нь "Ардчилсан сэргэлтийн холбоо"-ны гишүүд гаргана гэж О.Амгаланбаатар мэдэгдэв.
Засгийн газраас бүх баяр наадмуудад хориг тавьчхаад байхад О.Амгаланбаатар ингэж хувь хүний мөрөөдлийн наадмын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлээр Хархоринд хийх нь ээ. Тэр дундаа монгол өв уламжлал, ахуй соёлыг сурталчилдаг олон улсын эрдэмтдэд Үндэсний баяр наадмын эвдсэн санааг үзүүлэх аж.
Б.Амгаланбаатар бол Ерөнхийлөгчийн АН дахь БЭТ гэгдтлээ түүнтэй ойр хүн. Ер нь Ерөнхийлөгчтэй л ойр бол улсын хууль дүрэм, төрт ёсыг зүгээр зөрчдөг жишгийг Я.Содбаатар Хархоринд чуулган хуралдуулна гэсэн амлалтаар харуулсан бол О.Амгаланбаатар үргэлжлүүлэн наадмаа "матарлаж" харуулах гэж буй нь энэ.
Тойргийнх иргэд сумын төв орох шатахуунгүй байхад ийм наадмыг Ерөнхийлөгчид хамааралтай тул дэмжиж яваа АН-ын Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан нарыг гишүүдийг ч "эрүүл" гэхэд бэрх билээ.
Г.ҮҮЛТ
Үүнтэй төстэй өмнөх агуулгыг хавсаргав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ман болиоч ээ энэ улсад тархи толгойтой эрүүл саруул хүн олдохоо байлаа юу тэнэг маанаг хүмүүсээр төрийн өндөр алба дүүргэдэг нь яаж байгаа юм бэ хорлогч н нам шүү
Энэ чинь уламжлалаа сурталчилж байгаа биш, уламжлалаа өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа хэрэг болчих вий дээ
Төрийн баяр наадмын нэр хүнд, утгыг улс төрийн хүмүүсийн хувийн санаачилгатай хольж хутгах хэрэггүй баймаар юм
Mongol naadam bol zugeer neg temtseen bish shuu dee, gadaad erdemtded uzuulj baigaa yum ni buruu oilgolt uguhuur baih vii
Иргэд нь шатахуунгүй, амьдрал нь хүнд байхад хэдэн арван саяын шагналтай тэмцээн зохион байгуулах нь үнэхээр зөв үү
Иргэд нь шатахуунгүй, амьдрал нь хүнд байхад хэдэн арван саяын шагналтай тэмцээн зохион байгуулах нь үнэхээр зөв үү
Ene bol ulamjlalaa hadgalj baigaa bish harin uursdiin sanaand taaruulj huvirgaj haruulj baigaa yum shig sanagdlaa
Олон улсын эрдэмтэд ирж байхад Монголын наадмыг уламжлалт утгаар нь үзүүлэх ёстой болохоос улс төрчдийн зохиосон хувилбарыг үзүүлэх шаардлагагүй
Хууль дүрэм хүн бүрт адилхан үйлчилдэг байх ёстой. Нэг хэсэг нь болохоор хоригтой, нөгөө хэсэг нь болохоор ивээлтэй зохион байгуулалттай байж болохгүй
Naadam hiih eseh ni neg asuudal, harin Mongol ulamjlal soyoloo gadnii humuust yaj haruulah ve gedeg ni iluu tom asuudal shuu
Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн санаачилгыг уламжлал нэрээр явуулаад байвал жинхэнэ уламжлал нь хаана үлдэх вэ
Хархорин бол түүхэн газар. Тэнд очсон гадаадын эрдэмтдэд Монголын соёлыг харуулах гэж байгаа бол бүр ч бодлоготой хандах хэрэгтэй
Erdemted irj baihad tusgai huchnii baiguullaguudiig bag bolgood uraldaad baival Mongol naadmiin jinhene turh gej hen oilgoh yum be
Шагналын мөнгө 20-50 сая хүрнэ гэдэг л асуудлын голыг харуулж байна. Уламжлал уу, улс төрийн шоу юу гэдэг нь ойлгомжтой харагдаж байна
Иргэдийн татвар, төрийн хөрөнгөөр биш гэж байгаа нь сайн ч нэр хүндийн асуудал бас бий шүү дээ
Mongoliin ulamjlalt naadam yamar baidag gedgiig delhiin erdemted medeh gej irj baihad shineer zohioj uzuuleh ni sonin l yum
Бэт мангардуу юмаа
Хүрэлсүхийг дагадаг АН-н энэ хэд их тэнэг шүү. Хүүк, Эрдэнэ, Баттулга нар АН-г нь булшинд нь оруулах дөхсөн түүхтэй байхад л пялдагадаж гүйгээд. Явж явж АН-г Оюук аварсан шүү, сөрөг хүчин хүчтэй байх ёстой гэж үзэж нилээн дэмжсэн, АН-н хүсдэг пропоциональ тогтолцоог сонгуульд оруулж өгч олон суудал авах боломжийг нь бүрдүүлж өгсөн. АН гишүүд бол цаад Оюуктаа талархаж бай
АН-н хэдэн хэдэн дүнхүүг яамаар ч юмбдээ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud