Нийгэм мэдээ

Цэцэрлэг, сургуулийн засварт ашигласан будаг, барилгын материалаас шинжилгээ авч эхэлжээ

Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ. 

Тодруулбал, Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж  байна. Тус ажлын хүрээнд өчигдөр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч хамрагджээ. 

Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд “Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг долдугаар сард зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багш ажилтнууд, суралцагчдын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байх ёстойг сануулж, гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын  дагуу гүйцэтгэл хийгээгүй барилгын компани, хяналт тавиагүй захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно” гэдгийг онцлон дурдсан юм

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button