НИЙГЭМУРЛАГ

Шинэ жилийн урлагийн үйлчилгээний багц ₮5.8-52 саяын үнэтэй байна

Хуучин оноо үдэж Шинэ оноо угтах торгон мөч ойртож, байгууллага, хамт олны баярын арга хэмжээний бэлтгэл эхэллээ. Энэ үед баяр дээр баяр нэмдэг хүмүүс бол хамтлаг дуучид, бүжигчид байдаг. Тэгвэл урлагийн тоглолт, хөтлөгч, дуучид болон бусад үйлчилгээний үнэ ханш энэ жил ямар байгааг судаллаа.

Зохион байгуулагч байгууллагууд уран бүтээлчдийн тоглолт болон баярын үйлчилгээг багцлан санал болгож байгаа бөгөөд багцын үнэ 5.8 саяас 52 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үнийн хувьд багцад багтах уран бүтээлчдийн сонголт, үйлчилгээний төрөл, тоо зэргээс шалтгаалан харилцан адилгүй байгаа юм. Багцуудад уран бүтээлчдээс гадна өвлийн өвгөн, гэрэл зурагчин, видео бичлэг, дэлгэц, баннер, шторк зэрэг үйлчилгээ багтжээ.

5.8 сая төгрөгийн багц: Төдийлөн олны танил болоогүй хөтлөгчид болон 13 дуучнаас сонголт хийх боломжтой. Бобо, Төрмөнх, Одмандах нарын залуу уран бүтээлчдийг санал болгожээ.

12.8 сая төгрөгийн багц: Хөтлөгчийн сонголтод Отгонтуяа, Өлзийхүү, Оюунтуул, Алагаа, Дэрмээ, Баярхүү нар багтсан бол дуучдаас Амина, Улаанцэцэг, Roockie, Бичүү, Ядам, Лууяа нараас сонгох юм.

21.5 сая төгрөгийн багц: Долоон артистын сонголт, нийт 13 төрлийн үйлчилгээтэй. Хөтлөгчөөр Сантий, Цогтоо, Даваазул, Тодгэрэл, Баярмаа нар, дуучдаас Амина, Агиймаа, Маралжингоо, Баярцэнгэл, Амархүү, Дэлгэрмөрөн, Наки, MVCHI, Magnet Brain, Young MoG, AM-C нарыг сонгох боломжтой. Мөн Хатантуул, Carnaval, Belly dance зэрэг бүжгийн хамтлагын үзүүлбэрээс сонгоно.

37.5 сая төгрөгийн багц: Найман артистын сонголт, 16 төрлийн үйлчилгээтэй. Хөтлөгчөөр Сөрөлт, Боби, Аглуу, Тэмка, Батаа, Барсаа, дуучдаас Эрдэнэчимэг, Баярцэцэг, хийлч Дээгий, Зоригт, Хишигдалай, Seryoja, Thunder, Цэцэ, Ука, Big Gee зэрэг уран бүтээлчээс сонгох боломжтой.

52 сая төгрөгийн багц: Есөн артистын сонголт, 16 төрлийн үйлчилгээтэй бөгөөд хөтлөгчөөр Бархүү, Цоомоо, Ууганаа, Ариунболд, дуучдаас Сарантуяа, Ариунаа, Амараа, Наран, Жаргалсайхан, Чука, Баачка, Болд, Сэрчмаа, Morningstar нарыг санал болгожээ. Түүнчлэн 3 охин, Камертон, Gangbay, Sweetymotion, Guys, Lumino зэрэг хамтлагаас сонгох боломжтой. ( Багц тус бүрт 3 ангилал, зэрэглэл бий бөгөөд тус бүрийн дуучдаас сонгох юм)

Үйл ажиллагаа зохион байгуулдаг хэд хэдэн байгууллагаас тодруулахад, хамтлаг, дуучдын үнэ тариф өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэмэгдээгүй гэдгийг хэллээ. Дуучдын үнийг хүн нэг бүрээр авч үзвэл:

Seryoja, Наагий нар 4 сая төгрөг, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Д.Болд нар 5-6 сая төгрөгийн ханштай.

Хамтлагуудын хувьд “Люмино”, “Татар” 4.5-5 сая, “Киви”, “Гурван охин”, “Sweetymotion” зургаан сая, “Никитон” 12 сая “Хурд” хамтлаг 18-20 сая төгрөгийн ханштай байгаа юм.

Ийнхүү шинэ жилийн баярын урлагийн үйлчилгээний багцын үнэ 5.8 саяас 52 сая төгрөг хүртэл байгаа бөгөөд байгууллагууд төсөв, арга хэмжээний цар хүрээ, оролцогчдын хүсэлтэд нийцүүлэн уран бүтээлч болон үйлчилгээгээ сонгох боломжтой байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button