УРЛАГ

Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаан зарлагдлаа

СУИС-ийн радио телевиз урлагийн сургууль, “Балдорж” сантай хамтран зохион байгуулдаг Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны тов гарчээ. Оролцогчид “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй шүүмж бичих бөгөөд бүтээлийг ирэх сарын 15-ны 17:00 цаг хүртэл цаасаар авах аж.

Өнгөрсөн жилийн тухайд АНУ, ОХУ, Франц улсад ажиллаж амьдарч буй сэтгүүлч, судлаачид гээд 21 бүтээл ирсэн юм. Улмаар:

Нэгдүгээр байрт,  ШУА-ийн Түүх Угсаатны зүйн хүрээлэнгийн Хэрэглээний угсаатан судлал биет бус соёлын өвийн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжилгын шүүмж.

Хоёрдугаар байрт, Сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Эрдээкцдаа /редакц/ эргэж ирэхдээ юутай очих вэ” хэмээх шүүмж бичсэн бөгөөд тэрээр Франц улсад мэргэжлээрээ ажилладаг юм.

Гуравдугаар байр I, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн IV курсийн оюутан Э.Булган “Ганчимэгийн нууц” шүүмжээрээ орсон байна. 

Гуравдугаар байр II, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн IV курсийн оюутан Б.Хорвоо “Сонголт” шүүмжээрээ тодорсон бөгөөд тэрээр Өвөр Монголын оюутан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button