УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг АТГ-аас огт шалгаагүй гэсэн

Өнөөдөр намын бүлгүүд хуралдсан. МАН-ын бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Намын бүлгийн хурлаар хуралдааны дэг, намын дүрэм, дотоод зохион байгуулалт, байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцож байгаа байдал, гишүүдийн хариуцлага, ёс зүй, дотоод асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Гол нь дүрмээ хэлэлцэж, хуралдааны дэгээ нарийвчилж ярилцсан. Хариуцлага жаахан чангатгах асуудал ярилаа” гэв. Улмаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа гишүүдэд ямар хариуцлага оногдуулах юм бэ?

-УИХ-ын гишүүд хуулийн байгууллагаар шалгуулж байна л гээд байна. Хэнбугай ч гомдол гаргаж хэнийг ч шалгуулж болно. Зарим хэвлэлүүд шалгагдаагүй асуудлыг шалгаж байна гээд бичээд байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг шалгаж байна гэж мэдээлсэн. АТГ-аас Д.Өнөрболор гишүүнийг шалгаж байгаа зүйл огт байхгүй гэсэн. Тиймээс зарим нэг нь худал, зарим нь ч бодит мэдээлэл бий.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button