Нийгмийн

“ТЭС ПЕТРОЛИУМ”: Халдвар илэрсэн эмэгтэй нөхрөө тусгаарлалтаас гарахаас өмнө чөлөө авсан


Коронавирусийн халдвар илэрсэн 29 настай Д-ийн эхнэрээс коронавирус илэрсэн хэмээн албанаас мэдээлээд байна. Тэрбээр “Тэс петролиум” шатахуун түгээх станцад ажилладаг байсан гэх мэдээллийг албаныхан батлаад байна.

Бид тус шатахуун түгээх станцын холбогдох албаны хүнтэй уулзаж мэдээлэл авахад тэрбээр “Тухайн эмэгтэй манайд ажилладаг нь үнэн. Гэхдээ 11-р сарын 02-нд нөхрөө тусгаарлалтаас гараагүй байх үед ажлаасаа чөлөө аваад явсан. Нөхөртэйгээ 5 сар уулзаагүй учраас чөлөө авах шаардлагатай гэсэн учраас бид чөлөө өгөөд явуулсан. Ингэхдээ өөрийгөө гэртээ 21 хоног тусгаарлаад шинжилгээ өгөөд ажилдаа ирээрэй гэж хэлээд явуулсан. Тиймээс манай шатахуун түгээх станцын ажилчид ямар нэг эрсдэлгүй, тусгаарлагдсан хүмүүс байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явуулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-11 17:06

өвчин хэцүү хэлж ирэх биш тэгэхдээ хорио тогтоолтоос гардаг нь хамгийн буруу хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button