Нийгмийн

С.Батбаатар: УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 10:00 цагаас эхлэн УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан, чуулганы хуралдаан цахимаар явагдана. Өнгөрсөн хавар цахим хуралдааны дэгээр хуралдаж байсан зарчмаараа хуралдана.

Тамгын газрын ажилтнуудын тодорхой хэсэг онлайнаар ажиллах шийдвэр гарч байна. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ болох байсан. Үүнтэй холбоотой бүх арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Төрийн ордонд өнгөрсөн хавар тогтоосон хөл хорион дэглэм сэргэж байна. Хэвлэлийн ажилтнуудыг хязгаарлалттай горимд үйл ажиллагаа явуулах горимд дахин шилжүүлж байна. 1111-ээр иргэдийг хүлээн авах үйл ажиллагаа зогссон. Тимээс гарсан журмыг хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button