НИЙГЭМ

Г.Ариунбуян: Тусгаарлах байрны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээллийг хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян бүх нийтийг бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэд, аж ахуй нэгжүүдийг хэрхэн зохион байгуулж, хяналт тавин ажиллаж буй тухай мэдээллийг өглөө.

Тэрбээр хэлэхдээ:  “Ард иргэд, аж ахуй нэгжүүд УОК-оос гаргасан шийдвэр, зөвлөмжийг  ухамсартайгаар дагаж мөрдөж буйд баярлаж байна. Хөл хорионы дэглэмд 5000 гаруй тусгай чиг үүргийн байгууллагын ажилчид хяналт тавьж ажиллаж байна.

Хот руу орох хөдөлгөөнд цагдаа, онцгой зэрэг байгууллагууд анхаарч ажиллаж байгаа. Хүнсний болон эмийн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхаас сэргийлж ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Тусгаарлах байрны үйл ажиллагаа, цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн банкны зээлтэй холбоотой асуудал судлагдаж байна. Банкууд иргэдтэй онлайнаар харилцах боломжтой гэж үзвэл, үйлчилгээг цахимаар үзүүлж болно” хэмээх мэдээллийг өглөө.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button