Нийгмийн

ТЦА: Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд таксигаар үйлчлэхийг хориглоно

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2020.11.13/ өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдээлсэн.

Зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцох гэнэ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад:

"Таксинд явах зэрэг тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцох явдлууд гарч байна. Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button