Нийгмийн

Орхон аймагт өнгөрсөн шөнө гурван иргэн тусгаарлагджээ

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Өнгөрсөн шөнө тус аймгийн эмнэлэгт гурван иргэнийг тусгаарлалтад авсан байна. Улмаар сорьцын шинжилгээ авсан. Хариу нь маргааш 11:00 цагт гарна гэлээ.

Тиймээс мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж, амны хаалтаа зүүж, 1,5 метрээс дээш зай барьж, гар барьж мэндлэхгүй гэх зэрэг зүйлсийг мөрдмөөр байгааг иргэддээ санууллаа.

Орхон аймагт бэлэн байдал зарласантай холбогдуулаад аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж гамшгаас хамгаалах хуулийн дагуу, аймгийн Гамшгаас хамгаалах зөвлөл байгуулах гэж байгаа юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button