Нийгмийн

“Коронавирусийн халдвар авсан ээж, хүү хоёрт ямар ч буруу байхгүй шүү”

Сэлэнгэ аймгийн ОБЕГ-аас тус аймагт шинээр илэрсэн гурван шинэ тохиолдлын тухай мэдээллийг өглөө. Уг мэдээллээр:

“Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг иргэн Ц-гийн бэр хүүгийн хамт Дархан уул аймгийн худалдааны төвөөр үйлчлүүлээд тухайн өдрөө нутагтаа ирсэн өгүүлэмжтэй байгаа. Одоогоор гурван иргэний ойрын хавьтагч болон нууц үе дээр байгаа иргэдийг тогтоохоор ажиллаж байна. Мөн иргэн Ц-г Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 12 иргэнээс шинжилгээ авсан. Тухайн иргэн болон ойрын харилцаанд байсан иргэдийн сорьцыг авч, шинжилгээнд явуулсан. Тухайн ээж, хүү хоёрт ямар ч буруу байхгүй шүү. Тэднийг сэтгэл санаагаар дэмжээрэй. Битгий муу үгсээр харааж зүхээрэй. Одоо бол Сэлэнгэ аймагт тэг зогсолт хийсэн. Тэгэхээс ч өөр арга алга” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button