НИЙГЭМ

Хувийн машинаараа хөдөлгөөнд чөлөөтэй оролцохыг зөвшөөрсөн байгууллага, салбарууд

Коронавирусийн халдварын улмаас доорх 13 чиглэлийн байгууллагад ажилладаг ажилчдаас бусад иргэдийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаад буй. Эдгээр байгууллагын ажилчид хувийн машинаар хөдөлгөөнд оролцохдоо заавал ажлын үнэмлэхээ авч явах үүрэгтэй.

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

– Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга

– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

– Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

– Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

– Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

– Банк

– Оршуулга

– Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

– Шүүх, прокурор

– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button