НИЙГЭМ

Жолооч Д-гийн дөрвөн настай хүүгээс коронавирус илэрчээ

Дөнгөж сая ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өглөөний 11.00 цагийн мэдээллээс хойш дахин хоёр халдвар нэмж бүртгэгдсэн талаар ярилаа.

Тухайн хоёр тохиолдлын нэг нь жолооч Д-гийн дөрвөн настай хүү юм байна. Жолооч Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа,  харах хүнгүйн улмаас цэцэрлэгийн насны хоёр хүүхдийг нь мөн халдвар авсан эхнэрийнх нь ХӨСҮТ-д тусгаарласан талаар ярьсан юм.

Харин нөгөө тохиолдол нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button