НИЙГЭМ

“Иргэд заавал автобусаар зорчино, хувийн машинаараа явж болохгүй гэж ТАШАА ойлгож байна”

Өнөөдөр /2020.11.13/ 17.00 цагаас ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр манай улсад нэмж хоёр коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тухай ярьсан.

Үргэлжлүүлээд ЦЕГ-ын ХМОНХТ-ийн дарга Б.Баатархүү, “Иргэдийн дунд хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болохгүй, зөвхөн автобусаар зорчих ёстой гэсэн ойлголт байна. Тийм захирамж гаргаагүй гэдгийг хэлмээр байна. Аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг л зөвлөмж болгож буй. Замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүсээс шалтгаан зорилгыг нь тодруулахад онцын шаардлагагүй, эсвэл холбогдох бичиг баримтаа орхисон байдал олонтой анзаарагдаж байна. Энэ цар тахлыг давж гарахын тулд нийтээрээ хичээж, хөл хорионы дэглэмийг сайтар сахья” гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button